Монгол хонины нарийн ноос

Монгол хонины нарийн ноос

2019 оны 03 сарын 15

МОНГОЛ ХОНИНЫ НАРИЙН НООС өнөөдрөөс эхлэн НООЛУУР-г орлож эхэллээ.


Хэрэглэгч Та бүхэн Монгол улс хонины ноосоор хивс үйлдвэрлэлээ, Хонины ноосон дулаалгын материал экспортлож эхэллээ гэх мэт мэдээнүүдийг харж байсан байх тэгвэл энэ удаа МОГОЛ брэнд Монгол улсад анх удаа хэрэглэгчдийн гар дээр юу хүргэж байгаа талаар сонордуулж  байна.
ЭНЭ БОЛ НООЛУУРЫГ ОРЛОХ МОНГОЛ ХОНИНЫ НАРИЙН НООС ЮМ.

Могол брэнд нь Монгол хонины нарийн ноосноос ноолуурыг ялган авч, нарийн утас ээрч, даавуу нэхэн МОНГОЛД АНХ УДАА хонины ноосон пальтог үйлдвэрлэсэн нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарт томоохон нээлт амжилт болсныг онцолж МОГОЛ брэндийн бүтээгдэхүүнээс танилцуулахад таатай байна.
Могол брэнд нь Монгол хонины нарийн ноосноос ноолуурыг ялган авч, нарийн утас ээрч, даавуу нэхэн МОНГОЛД АНХ УДАА хонины ноосон пальтог үйлдвэрлэсэн нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарт томоохон нээлт амжилт болсныг онцолж МОГОЛ брэндийн бүтээгдэхүүнээс танилцуулж байна.

МОГОЛ брэндийг сонгох шалтгаан юу вэ?
Могол брэндийн үндсэн материал болох хонины ноос нь халуунд сэрүүн, хүйтэнд дулаан, хөлс, чийгийг гадагшлуулдаг, амьсгалдаг, галд тэсвэртэй, эдэлгээ сайтай, цахилгаанжихгүй зэрэг хүний биед ээлтэй олон шинж чанартай, өдөр тутам амьдрал ахуйд хэрэглэдэг байгалийн гаралтай ширхэгт юм. Ийм ч учраас онгоцны нисгэгч, үйлчлэгчдийн хувцсанд хамгийн тохиромжтой материалаар сонгогдог байна.

    МОГОЛ 100% ноосон пальто нь зах зээлд өрсөлдөхүйц чанартай, төгс суулт өмсгөлтэй, загвар өнгөний өргөн сонголттой зах зээлд өрсөлдөхүйц боломжийн үнээр хэрэглэгчид хүрч байна. Импортыг орлох үндэсний үйлдвэрлэгч МОГОЛ брэнд.

Бүтээгдэхүүний нэр: НООСОН БОЛОН НООС НООЛУУРЫН ХОЛИОТОЙ МОГОЛ БРЭНДИЙН ПАЛЬТО
Зохиогч: Моголноос ХХК
Үйлдвэрлэгч: Моголноос ХХК
Бүтээгдэхүүний тодорхойлолт: Монгол хонины ноосноос ноолуурыг ялгаж, 100% ноосон болон 10%, 30% ноолуурын холиотой ээрмэл утас үйлдвэрлэж, ээрсэн утсаараа ноосон болон ноолуурын холиотой даавууг монголдоо кластераар хамтран үйлдвэрлэн  “Могол” брэндийн пальто үйлдвэрлэсэн нь Монгол улсад анх удаа ноосон болон  ноолуурын хольцтой үндэсний үйлдвэрийн пальто үйлдвэрлэгдэж байна.

Бүтээгдэхүүний зориулалт: Эх орондоо 100% үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр дотоод гадаадын хэрэглэгчдийн хэрэгцээг хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх зорилготой болно.

Бүтээгдэхүүний баталгаажуулалт: MNS 5306:2003 стандарын дагуу  ШУТИС-ийн ХҮСХХ-ийн Итгэмжлэгдсэн  лабораториор шинжилгээ хийлгэхэд Монгол улсын болон олон улсын стандартын шаардлагыг хангасан болно.
Түүхий эдийн онцлог: Монгол хонины ноос нь монгол орны тэсгэм хүйтний улиралд дасан зохицсон ноолуурлаг ширхэгт ихтэй байдаг онцлогтой. Хонины ноос  халуунд сэрүүн, хүйтэнд дулаан, хөлс, чийгийг гадагшлуулдаг, амьсгалдаг, галд тэсвэртэй, эдэлгээ сайтай зэрэг хүний биед ээлтэй олон шинж чанартай, өдөр тутам амьдрал ахуйд хэрэглэдэг байгалийн гаралтай ширхэгт юм. Ийм ч учраас онгоцны нисгэгч, үйлчлэгчдийн хувцсанд хамгийн тохиромжтой материалаар сонгогдог байна.

Бүтээгдэхүүний туршсан, хэрэглээнд нэвтрүүлсэн байдал: Түүхий эдийн боловсруулалт болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх шат дамжлагын явцад эрдэмтэдийн баг туршилт судалгаа, шинжилгээг хийж ажилласан бөгөөд “Могол” брэндийн пальто үйлдвэрлэж, зах зээлд амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
Бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглээ талаас нь  будаггүй, будагтай үндсэн 2 өнгөөр  1 сарын турш хэрэглэгчид өмсүүлж туршихад биед эвтэйхэн суулт таарамжтай, оёдлын чанар бат бөх, агаар нэвтрүүлэлт сайн, дулаан, үрэлтэнд тэсвэртэй, үрчийлтгүй нь хэрэглэгчдийн судалгаагаар тогтоондсон болно.

НООС ТҮҮНИЙ ДАВУУ ТАЛ
Монголчууд эрт дээр үеэс хонины нэхий, ноосон бүтээгдэхүүнийг амьдрал ахуйдаа  хэрэглэдэг байсан нь ноос түүний эрүүл ахуйн ач холбогдлыг мэддэг байсантай холбоотой. Эрдэмтэд ноос нь хүний эрүүл ахуйн ач холбогдлыг судлан тогтоосон хэсгээс сонирхуулахад.
1.Ноос хүйтэнд дулаан, дулаанд сэрүүн байдаг.
2. Ноос галд тэсвэртэй.
3. Дуу чимээ тусгаарладаг.
4. Цахилгаанждаггүй.
5. Ус чийг шингээж дулаан ялгаруулдаг нь хүйтэнд хүний биеэс ялгарсан чийгийг шингээж дулаан ялгаруулдаг.
6. Ноос хүний арьснаас цахилгаан цэнэгийг шингээж, үр дүнд биеийн өвчтэй хэсэг дулаацаж цусны эргэлт сайжруулж өвдөлт намдааж, хаван буулгадаг.
7. Ноосон өлгий, нэхийнд хүүхэд түргэн тайвширч, уйлах нь бага байдаг. Сайн унтах нь хүүхдэд жин хурдан нэмэх өсөлт хурдан байхад нөлөөлдөг. Мөн нэхий, ноосны үснээс гарах энерги нь эхийн энергитэй төстэй байдаг учир нэхийнд өлгийдсөн хүүхэд тайвширч гүн нойрсох хандлагатай байдаг гэж эрдэмтэд нотолсон байна.
8. Ноосон хөнжил, гудас нь хүн унтаж байх явцад биеэс ялгарах чийг дулааны солилцоог нэмэгдүүлж нойрсолтын чанарыг сайжруулдаг.
9. Ноос биеийн дулааныг барьдаг учир цусан хангамжийг сайжруулах судас нарийсахаас сэргийлдэг байна

Share: