Ээрмэл утасны үйлдвэр
2019 оны 03 сарын 15Ээрмэлийн үйлдвэр 2013 онд Төв аймгийн Зуунмод хотод байгуулагдсан. Жилд 150-300 тн төрөл бүрийн ээрмэл утас үйлдвэрлэх 1/18-2/100 (нарийн номерын 48/2, 60/2, 60/2, 64/2, 80/2) хүчин чадалтай.
Энэхүү үйлдвэр нь Монгол улсад ноосон төрөл бүрийн өргөн хэрэглэгээний даавуу үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн нарийн номерийн утасыг монгол хонины ноос, тэмээний ноос, сарлагын хөөврөөр 100% буюу бусад хольцтойгоор ээрмэл утас үйлдвэрлэдэгээрээ онцлог бөгөөд нарийн ээрэх утас үйлдвэрлэдэгээрээ монголдоо анхны үйлдвэр юм.
Үйлдвэр нь БНСУ, Япон, Итали улсад үйлдвэрлэгдсэн дэлхийн нэр хүндтэй брэндийн өндөр технологийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон.