Оёдлын үйлдвэр
2019 оны 03 сарын 15Оёдлын үйлдвэр нь 2016 онд Төв аймгийн Зуунмод хотод байгуулагдсан. Сүүлийн үеийн 110 нэр төрлийн тоног төхөөрөмжтэй. Жилд 30.000-50.000ш зөөлөн оёмол үйлдвэрлэх хүчин чадалтай. 300-350 хүнийг ажлын байраар хангах боломжтой. 2018 оноос өөрийн нарийн номерийн ноосон утсаар салбарын үйлдвэрүүдтэй кластераар хамтран ноосон даавуу үйлдвэрлэж, Могол брэндийн ноосон болон ноолуурын холиотой пальто болон бусад оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
- Ноос, ноолуур угаах, самнах, үйлдвэрлэл худалдаа
- Ноос, ноолууран нарийн ээрмэл утас үйлдвэрлэл, худалдаа
- Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа
- Эсгий, эсгий урлал, үйлдвэрлэл, худалдаа
- Монгол гэр үйлдвэрлэл, худалдаа
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР, ТӨРӨЛ
- Угаасан ноос, ноолуур
- Самнасан ноос, ноолуур
- Ээрмэл утас
- Ноос, ноолууран даавуу үйлдвэрлэл
- Сүлжмэл бүтээгдэхүүн
- Оёмол бүтээгдэхүүн
- Монгол гэр, эсгий ширмэл ширдэг