Бидний тухай

Бидний тухай

2019 оны 03 сарын 15

Монгол улсын ноос боловсруулах үйлдвэрлэлийн салбарт жилд 16-18 мянган тн ноос бэлтгэгддэг бөгөөд үүний 4000 орчим тн нь бүдүүвтэр, үлдсэн 12-14 мянган тн бүдүүн ноос байдаг байна. Өнгөрсөн хугацаанд бүдүүвтэр ноосоор хивс, хивсэнцэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд бүдүүн ноосны багахан хэсгийг эсгий, нэхээсгүй эдлэлийн үйлдвэрт ашиглаж ирсэн. Манай компани нь 2012 онд хөгжингүй орны дэвшилтэт техник технологийг Монгол улсад нэвтрүүлснээр ашиглагдахгүй байсан бүдүүн ноосыг ашиглаж нарийн номерын ээрмэл утас үйлдвэрлэж эхэлснээр ноосон давуу үйлдвэрлэх суурь тавигдан, монгол хонины ноос эсгий эдлэл, хивс хийдэг байсныг халж дэлхийн стандарт нийцхүйц 100% ноос болон ноолуурын холиотой өмд, пиджак, юбка, пальто зэрэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж  байгаа нь ноос ноолуурын салбарт экспортыг дэмжих импортыг орлох шинэ бүтээгдэхүүн гарган зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.
Бид ноосны түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.

 

Share: